English Home брендийн Yona цуглуулгын энэхүү сувенир нь байгалийн гаралтай зэгс, сүрлэн сүлжмэл бүтэцтэй, дулаан уур амьсгал бүрдүүлэгч гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн юм. Бор, улбар шар болон цайвар шаргал өнгийн хослол бүхий хээтэй, гар аргаар хийсэн мэт харагдах Rustic болон Boho хэв маягийг хослуулсан. Зочны өрөө, унтлагын өрөө эсвэл тавиур дээр байрлуулахад тохиромжтой бөгөөд интерьерт байгалийн натурал өнгө төрх, зөөлөн дулаан мэдрэмжийг нэмнэ. 29x16x22 см хэмжээтэй, ваар хэлбэртэй энэхүү бүтээгдэхүүн нь дангаар нь эсвэл ижил төрлийн сүлжмэл эдлэлүүдтэй хослуулан хэрэглэхэд тохиромжтой.