Энэхүү 100 хувь хонины ноосон бордоо нь хар бор өнгөтэй, гранул хэлбэртэй бөгөөд хүлэмжийн болон ил талбайн хөрс, мод, цэцэг ногоон байгууламжид ашиглахад тохиромжтой байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Монпеллетс брэндийн энэхүү органик бордоо нь хөрсний чийгийг барьж, ургамлыг шаардлагатай шим тэллээр хангахад туслах экологийн цэвэр шийдэл юм. Цэцэг тарих, модыг бордох, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд өргөнөөр ашигладаг байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн юм.